Theoretical and Methodological Approaches to the Development of an Artificial Intelligence-Driven Cybersecurity Protection Model for the Defense Sector of Mongolia

Chadraabal Baatar
Senior Lecturer, Department of Public Management, National Academy of Governance, Master of Philosophy (M.Phil)
https://orcid.org/0009-0002-5222-9811

DOI: https://doi.org/10.65816/jsds.2026.02.009

ABSTRACT:
In the context of accelerating digital transformation, network-centric operations, and the growing interdependence of information infrastructures, cyberspace has become an integral component of national security and defense systems. Under these conditions, traditional defensive mechanisms alone are no longer sufficient, and the importance of artificial intelligence (AI)-based cybersecurity solutions is rapidly increasing. The purpose of this paper is to define the theoretical and methodological foundations for developing an AI-based cybersecurity model tailored to the specific characteristics of Mongolia’s defense sector. The study examines the integration of AI into cybersecurity systems by applying risk management theory, systems theory, information security architecture theory, game theory, and organizational resilience theory. It also investigates the applications of machine learning, deep learning, anomaly detection, malware classification, risk prediction, automated response mechanisms, and cyber intelligence data processing. As a result, a methodological framework for implementing an AI-based cybersecurity model in Mongolia’s defense sector is proposed, consisting of key stages such as risk assessment, data collection and processing, machine learning model development, real-time monitoring, and automated response. Furthermore, an architectural model is introduced, comprising a data collection layer, threat intelligence repository, machine learning analytics module, risk assessment module, automated decision-making system, SOAR platform, and strategic management dashboard. This model provides both theoretical and practical significance for enhancing early threat detection, reducing cyber risks, supporting decision-making processes, and strengthening national defense capabilities.

Keywords: Machine Learning; Anomaly Detection; Risk Assessment; Automated Response; Information Security Architecture; Strategic Decision-Making.

Монгол Улсын батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын загвар боловсруулах онол, арга зүйн асуудал

Чадраабал Баатар
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн ахлах багш, магистр
https://orcid.org/0009-0002-5222-9811

ХУРААНГУЙ:
Дижитал шилжилт, сүлжээ төвтэй ажиллагаа болон мэдээллийн дэд бүтцийн хамаарал өсөн нэмэгдэж буй өнөө үед кибер орчин нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж байна. Ийм нөхцөлд уламжлалт хамгаалалтын арга хэрэгслүүд дангаараа хангалттай үр дүн үзүүлэхгүй болсон бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан кибер хамгаалалтын шийдлүүдийн ач холбогдол эрчимтэй нэмэгдэж байна. Энэхүү өгүүллийн зорилго нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын онцлогт нийцсэн хиймэл оюун ухаанд суурилсан кибер хамгаалалтын загвар боловсруулах онол, арга зүйн үндсийг тодорхойлоход оршино. Өгүүлэлд эрсдэлийн удирдлагын онол, системийн онол, мэдээллийн аюулгүй байдлын архитектурын онол, тоглоомын онол болон байгууллагын тогтвортой байдлын онолыг ашиглан хиймэл оюун ухааныг кибер хамгаалалтын тогтолцоонд нэгтгэх боломжийг шинжилсэн. Мөн машин сургалт, гүн сургалт, аномали илрүүлэлт, хортой кодын ангилал, эрсдэлийн урьдчилсан таамаглал, автомат хариу арга хэмжээ болон кибер тагнуулын мэдээлэл боловсруулах чиглэл дэх хэрэглээг судалсан. Судалгааны үр дүнд Монгол Улсын батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын загварын арга зүйг эрсдэлийн үнэлгээ, өгөгдөл цуглуулах ба боловсруулах, машин сургалтын загвар хөгжүүлэх, бодит цагийн хяналт, автомат хариу арга хэмжээ гэсэн үндсэн үе шатуудаар тодорхойлсон. Түүнчлэн өгөгдөл цуглуулах давхарга, аюул заналын тагнуулын сан, машин сургалтын аналитик хэсэг, эрсдэлийн үнэлгээний модуль, автомат шийдвэр гаргалтын систем, “Аюулгүй байдлын уялдуулалт, автоматжуулалт ба хариу арга хэмжээ (SOAR)”-ний платформ болон стратегийн удирдлагын самбараас бүрдэх архитектурын загварыг санал болгосон. Энэхүү загвар нь кибер халдлагыг эрт илрүүлэх, эрсдэлийг бууруулах, шийдвэр гаргалтыг дэмжих, үндэсний батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх онолын болон практик ач холбогдолтой юм.

Түлхүүр үгс: Машин сургалт; Аномали илрүүлэлт; Эрсдэлийн үнэлгээ; Автоматжуулсан хариу арга хэмжээ; Мэдээллийн аюулгүй байдлын архитектур; Стратегийн шийдвэр гаргалт.