Нисгэгчгүй нисэх хэрэгслийн инженерийн сонгон шалгаруулалтад урьж байна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Туршилт судалгааны лабораторийн Нисгэгчгүй нисэх хэрэгслийн тасагт Нисгэгчгүй нисэх хэрэгслийн инженерийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

  • Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Цэргийн зэвсэглэл, техник, нисэхийн чиглэлийн мэргэжилтэй;
  • Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Албан тушаалын чиг үүргийн хүрээнд 3-аас доошгүй жил судалгаа шинжилгээний хийсэн туршлагатай;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Орос хэлийг бүрэн эзэмшсэн /2-оос доошгүй гадаад хэлтэй бол давуу тал болно/;
  • Техник сэтгэлгээтэй, ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
  • Microsoft Office өргөн хэрэглээний болон техникийн зургийн программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
  • Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
  • CNC, токарь зэрэг техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
  • Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
  • Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Бүтээлийн жагсаалт;

Материал хүлээн авах хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.

Утас: 88060277