Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Зэвсэгт хүчний 310 дугаар анги хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн орчинд мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Зэвсэгт хүчний 310 дугаар анги хамтран 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн орчинд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зүгээс эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжээс 44 дүгээр сургуулийн хамт олонд гардуулан өглөө.

Арга хэмжээний үеэр сургуулийн эко орчныг сайжруулах, сурагчдад ээлтэй ногоон байгууламж бүрдүүлэх зорилгоор хайлаас, шинэс зэрэг модны суулгацыг хандивлан тарьсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхэнд байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар төлөвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болсон юм.