ЦЭРГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН ТӨВ
Эрхэм зорилго:
Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах .
Үйл ажиллагааны зорилго:
Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судалж, үр дүнг нь нийтэд дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цэргийн урлагийн түүхийг судалж, шинжлэх.
Үйл ажиллагааны гол зорилтууд:
- Цэргийн урлагийн болон Монголын төр, цэргийн түүхийн суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлэх;
- Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны түүхэн уламжлалыг судлах;
- Судалгааны үр дүнг олон нийтэд болон гадаад орнуудад сурталчлах;
- Иргэд, цэргийн алба хаагчдыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.