ЧИГ ҮҮРЭГ
Захиргааны удирдлагын албаны үндсэн чиг үүрэг
Захиргааны удирдлагын нэгж нь хүрээлэнгийн өдөр тутмын захиргаа, цэргийн алба, хүний нөөц, хууль эрх зүй, нууц, мэдээллийн аюулгүй байдал, архив, албан хэрэг хөтлөлт, санхүү, аж ахуй, хангалт, үйлчилгээ, эрүүл мэнд, дотоод зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Хүрээлэнгийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
- Цэргийн алба, сахилга, ёс зүйн талаарх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Захирлын тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах;
- Хүний нөөцийн бодлого, албан тушаалын бүртгэл, хувийн хэрэг, сонгон шалгаруулалт, шагнал урамшуулал, сахилга хариуцлагын асуудлыг зохион байгуулах;
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
- Нууцын хадгалалт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
- Архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу зохион байгуулах;
- Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, тайлагналыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;
- Ар тал, хангалт, аж ахуй, тээвэр, цахилгаан, сантехник, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах;
- Ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчны асуудалд дэмжлэг үзүүлэх.
Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн албаны үндсэн чиг үүрэг:
- Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, гадаад харилцаа, мэдээллийн сан, номын сангийн үйл ажиллагааг хариуцан ажиллах.
- Эрдэм шинжилгээний ажилтныг судалгааны ажилд шаардлагатай төрөл бүрийн мэдээлэл, тоон өгөгдөл, цахим эх сурвалж, мэдээллийн сан, лавлагаа, программ хангамж, мэдээллийн технологийн дэмжлэгээр хангах.
- Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн бодлого, төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Судалгаа хөгжүүлэлтийн ажлыг батлан хамгаалах салбарын бодлого, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх;
- Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн судалгааны ажлын уялдаа холбоог хангах;
- Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан, технологи, инновацын зөвлөлийн үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх;
- Эрдмийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих;
- Судалгааны ажлын явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
- Дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
- Эрдэм шинжилгээний мэдээллийн сан, номын сан, бүтээлийн бүртгэл, цахим сан бүрдүүлэх;
- Эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
Хүрээлэнгийн судалгааны төвүүдийн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
- Аюулгүй байдал судлалын нэгж нь олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын орчин, үндэсний аюулгүй байдал, уламжлалт болон уламжлалт бус аюул, эрсдэл, сөрөн тэсвэрлэх чадавх, стратегийн орчны өөрчлөлтийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулна.
- Батлан хамгаалах судлалын нэгж нь батлан хамгаалах бодлого, тогтолцоо, эрх зүйн орчин, батлан хамгаалах чадавх, дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, салбарын төлөвлөлт, хөгжлийн бодлогын асуудлаар судалгаа явуулна.
- Цэргийн урлаг судлалын нэгж нь цэргийн шинжлэх ухаан, хөгжлийн чиг хандлага, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, цэргийн удирдлага, байлдааны болон бусад хангалт, цэргийн сургалт, бэлтгэлийг боловсронгуй болгоход чиглэсэн онол, практикийн судалгаа явуулна.
- Зэвсэглэл, техник, технологи, инновац судлалын нэгж нь зэвсэглэл, техник, технологи, инновацын чиглэлээр онолын судалгаа явуулж санал, зөвлөмж боловсруулна.
- Цэргийн түүх судлалын нэгж нь Монголын төр, цэргийн түүх, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, цэргийн түүхийн эх сурвалж, сургамж, түүхэн баримт, өв санг судалж, нийтэд түгээн дэлгэрүүлнэ.
- Энхийн ажиллагааны судалгааны нэгж нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, олон улсын энхийн төлөөх хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох бодлого, туршлага, сургамжийг судална.
- Бодлогын дүн шинжилгээний нэгж нь батлан хамгаалах бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр нөлөө, бодлогын хувилбар, шийдвэрийн үндэслэл, үнэлгээ, мониторингийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийнэ.
- Цэргийн сэтгэл судлалын нэгж нь цэргийн алба хаагчийн сэтгэл зүй, нийгэм-сэтгэл зүйн бэлэн байдал, сахилга, ёс зүй, цэргийн хамт олон, дайчилгааны нөөц бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлэн байдлын асуудлаар судалгаа явуулна.
Туршилт, судалгааны нэгж
- Шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх, үр дүнг бодит эх загвар болгон хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой эх загварын үйлдвэрлэлийн технологийг лабораторийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулах, шаардлагатай шинэ техник, технологи, бүтээгдэхүүнийг зохион бүтээж дотоодын хэрэгцээнд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Нисэгчгүй нисэх хэрэгсэл, мехатроник, электроник, удирдлагын систем, тэдгээрийн механик хийц техникийн зураглал, өгөгдөл боловсруулах, аэродинамикийн газар дээрх шинжилгээ хийх чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийг явуулах, практик хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
БХЭШХ-ийн Захиргааны удирдлагын алба,
Утас: 3671, Өрөө: 506
info@mids.gov.mn
