ЦЭРГИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
Эрхэм зорилго:
Цэргийн сэтгэл судлалын суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, арга зүй, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэн, Зэвсэгт хүчний хүний нөөцийн сэтгэл зүйн чадавх, тогтвортой байдал, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах.
Үйл ажиллагааны зорилго:
Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн дархлааг бэхжүүлж, ёс суртахуун, оюун санааны тогтвортой байдлыг хангах онол, арга зүйн судалгааг хөгжүүлж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний хөгжлийн зорилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэмжихэд оршино.
Үйл ажиллагааны гол зорилтууд:
- Цэргийн сэтгэл судлалын онолын болон хэрэглээний судалгааг хөгжүүлэх;
- Салбарын болон олон улсын холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний төвүүдтэй хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж, сэтгэл зүйн судалгаа, шинжилгээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
- Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдал, бэлэн байдлыг үнэлэх шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлал, үнэлгээний хэрэгсэл боловсруулах;
- Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал, стрессийг даван туулах чадвар, сэтгэл зүйн бэлэн байдлыг дэмжих шинжлэх ухаанд суурилсан арга зүй боловсруулах, хэрэгжүүлэх.
