Электроникийн инженер сонгон шалгаруулалтад урьж байна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Туршилт судалгааны лабораторийн Мехатроник ба хиймэл оюун хөгжүүлэлтийн тасагт Электроникийн инженер сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Электроникийн инженер мэргэжилтэй;
  • Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Техник сэтгэлгээ, ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
  • Microsoft Office өргөн хэрэглээний болон социологийн судалгааны программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
  • Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Интернэт орчинд ажиллах болон дотоод сүлжээ, оффисын техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.

 

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
  • Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
  • Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Бүтээлийн жагсаалт;

Материал хүлээн авах хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.

Утас: 88060277