ЗОРИЛГО ЗОРИЛТ

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах бодлого төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, шийдвэр гаргалтад шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа, дүн шинжилгээний дэмжлэг үзүүлэх.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Хүрээлэн нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  • Шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөр, захиалгат болон гэрээт судалгааны ажил гүйцэтгэх;
  • Судалгаа хөгжүүлэлт, туршилт, зохион бүтээх, загварчлал, сорилт, туршилтын загвар боловсруулах ажил гүйцэтгэх;
  • Судалгааны үр дүнг бодлого, шийдвэр, стратеги, төлөвлөлт, сургалт, цэргийн хэрэг, үйлдвэрлэл, инновацад ашиглуулах, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон бүтээл, аргачлал, загвар, программ хангамж, мэдээллийн сан, техникийн шийдэл, ашигтай загвар, шинэ бүтээлийг оюуны өмчид бүртгүүлэх, патент авах, эрхийн хамгаалалт хийх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын санал, зөвлөмж, дүгнэлт боловсруулж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний холбогдох байгууллага, захиалагч байгууллагад танилцуулах;
  • Судалгааны ажлын явц, үр дүн, тайлан, мэдээг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж, захиалагч, санхүүжүүлэгч болон Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын зөвлөлд тайлагнах;
  • Төрийн болон албаны нууц, байгууллагын нууцад хамаарахаас бусад судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх, мэдээлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах;
  • Эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах, дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагатай хамтран ажиллах;
  • Судалгааны мэдээллийн сан, номын сан, эрдэм шинжилгээний бүтээлийн сан, цахим мэдээллийн нөөц бүрдүүлэх, баяжуулах, ашиглах, хамгаалах;
  • Эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг, мэргэжил, судалгааны арга зүй, ур чадвар, бүтээлийн чанарыг дээшлүүлэх, аттестатчилал, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах;
  • Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг, чиглэл, захиалга, даалгаврыг эрх хэмжээ, бүтэц, орон тоо, хүний нөөц, материаллаг баазын хүрээнд хэрэгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд үндэслэн ном, нэг сэдэвт бүтээл, гарын авлага, судалгааны эмхэтгэл, бодлогын товч, аргачлал, зөвлөмж, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж, хууль тогтоомж, нууцын шаардлага, судалгааны ёс зүйд нийцүүлэн хэвлэн нийтлэх, түгээн дэлгэрүүлэх;
  • Судалгааны үр дүн, аргачлал, зөвлөмж, мэдээллийн сан, бодлогын санал, дүгнэлтийг батлан хамгаалах салбарын бодлого, төлөвлөлт, сургалт, практик үйл ажиллагаанд ашиглуулах, холбогдох байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Батлан хамгаалахын сайд, яамны шинжлэх ухаан, технологи, инновацын зөвлөлийн захиалга, даалгавар, бодлогын хэрэгцээнд нийцсэн судалгаа, шинжилгээний бусад ажлыг гүйцэтгэх.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ

Хүрээлэн нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Аюулгүй байдлын орчны шинжилгээ, судалгаанд тулгуурлан аюулгүй байдлаа хангах стратеги, бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх ажиллагааны шинжлэх ухаан, судалгаа-шинжилгээний үндэслэлийг боловсруулах;
  • Аюулгүй байдал, батлан хамгаалах тогтолцооны хөгжил, чадавх, бэлэн байдал, цэрэг-стратегийн орчны өөрчлөлтөд стратегийн дүн шинжилгээ хийх;
  • Батлан хамгаалах бодлого, стратеги, цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн чиг хандлагыг судалж, бодлогын санал, зөвлөмж гаргах;
  • Зэвсэгт хүчний хөгжил, хүний нөөц, сургалт, бэлтгэл, зэвсэглэл, техник, технологийн шинэчлэл, орон нутгийн хамгаалалт, дайчилгааны асуудлаар судалгаа, үнэлгээ хийх;
  • Батлан хамгаалах хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг дээшлүүлэх санал боловсруулах;
  • Батлан хамгаалах салбарын судалгаа, мэдээлэл, мэдээллийн сан бүрдүүлж, эрдэм шинжилгээний бүтээгдэхүүн, аргачлал, зөвлөмж боловсруулах; Дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлж, судалгааны үр дүнг бодлого, төлөвлөлт, сургалт, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

БХЭШХ-ийн Захиргааны удирдлагын алба,
Утас: 3671, Өрөө: 506
info@mids.gov.mn