📌 “Аюулгүй байдал судлал”, “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн шинжлэх ухаан”-ны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх, судалгаа хийх, сургалт явуулах, боловсролын зэргээ дээшлүүлэн, сургалт, судалгааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах оюуны мэдлэг, чадавхтай эрдэмтдийн нөөц бүрдүүлэх зорилгоор “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлого”-ын хүрээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторантурын өдрийн ангид элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
📌 Докторантурын өдрийн ангид элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Удирдах газрын харьяа нэгтгэл, анги, байгууллагууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын магистрын зэрэгтэй офицер, ахлагч, төрийн албан хаагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтыг 2026 оны 09 дүгээр сард зохион байгуулна.
📌 Элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй офицер, ахлагч, төрийн алба хаагчид нь элсэлтийн шалгалтад оролцох хүсэлтээ харьяа нэгтгэл, анги, байгууллагадаа гаргах бөгөөд тухайн байгууллага нь элсэн суралцагчдын холбогдох материалыг “Үндэсний батлан хамгаалахын их сургуульд доктор бэлтгэх журам”-ын 2.8-д заасны дагуу бүрдүүлж, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологи, инновацын зөвлөлд албан журмаар ирүүлнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Иргэний үнэмлэхийн хуулбар (Е-Mongolia);
- Элсэн суралцах өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Магистрын дипломын хуулбар;
- Боловсролын баримт бичгийн лавлагаа (Е-Mongolia);
- Цээж зураг 4 хувь (сүүлийн 5 сар) зэрэг байна.
📌 Элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комисс “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн магистр, докторын сургалтын журам”-ын 2.6 дахь хэсэгт заасны дагуу авч, үр дүнг нээлттэй зарлана.
Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлого, Батлан хамгаалах яамны захиалгаар Үндэсний батлан хамгаалахын их сургуульд доктор бэлтгэх журам-тай танилцана уу.
