Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Фридрих-Эбертийн сан хамтран НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан “Энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамж: Энхийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд Америк, Их Британи, Герман, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсын мэргэжилтэн, судлаачид оролцож, энхийн ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, сургамж, шилдэг туршлага болон хамтын ажиллагааны боломжийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Мөн Монголын анхны энхийг сахиулагчдын нэг бригадын генерал Б.Баярмагнай, хурандаа Н.Нямжаргал болон Гүрийн Рагчаа сангийн тэргүүн Р.Эрдэнэбилэг нар өөрсдийн туршлага, судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден хурлын үеэр баяр хүргэж хэлсэн үгэндээ Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
Өнөөдөр Монгол Улсын 600 орчим энхийг сахиулагч гурван тивийн долоон улсад үүрэг гүйцэтгэж байгаа бол сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 23 мянга гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцcон байна.
