The Women, Peace and Security Agenda: Formulating a National Action Plan

Beejin Khandsuren
Ph.D., associate professor, Deputy Director, The Institute for Strategic Studies, National Security Council, Ulaanbaatar, Mongolia
https://orcid.org/0009-0002-0543-6535

Byamba Baatarsuren
Ph.D., Professor, Senior research fellow, Policy analysis center, Defense Research Institute of Mongolia
https://orcid.org/0009-0008-3468-4144

Terbish Mungunshatar
Research Fellow, The Institute for Strategic Studies, National Security Council, Ulaanbaatar, Mongolia
https://orcid.org/0009-0004-5788-7447

DOI: https://doi.org/10.65816/jsds.2026.02.004

ABSTRACT:
The Women, Peace and Security agenda is aimed at increasing women’s participation in peace processes, conflict prevention, peacebuilding, and post-conflict reconstruction, as well as protecting women and girls from armed conflict. The agenda has evolved beyond a policy framework for promoting gender equality and is increasingly becoming an important component of security governance. The main mechanism for implementing the agenda at the national level is the National Action Plan (NAP), which serves as a key policy document for translating international commitments into national policies and strategies. In the case of Mongolia, the development of its NAP is still at an initial stage. This article examines the content of the Women, Peace and Security agenda, key issues to be considered in developing a NAP, and the experiences and lessons learned from other countries. The findings show that recent NAPs are shifting from broad, declaratory objectives toward more sophisticated policy frameworks that include specific goals, measurable indicators, implementation accountability systems, localized implementation features, financing mechanisms, monitoring and evaluation, and responses to emerging security challenges and technological changes. These experiences are significant for developing Mongolia’s NAP in alignment with the country’s national context, security environment, and institutional capacity.

Keywords: Women, Peace and Security; United Nations Security Council Resolution 1325; National Action Plan; gender-responsive policy.

Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал хөтөлбөр: Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь

Бээжин Хандсүрэн
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор
https://orcid.org/0009-0002-0543-6535

Бямба Баатарсүрэн
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Бодлогын дүн шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), профессор
https://orcid.org/0009-0008-3468-4144

Тэрбиш Мөнгөншатар
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч, магистр, хурандаа
https://orcid.org/0009-0004-5788-7447

ХУРААНГУЙ:
Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал хөтөлбөр нь энх тайвны үйл явц, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энхийг бэхжүүлэх болон мөргөлдөөний дараах сэргээн босголтын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, зэвсэгт мөргөлдөөнөөс эмэгтэйчүүд, охидыг хамгаалахад чиглэсэн. Тус хөтөлбөр нь жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнээс давж, аюулгүй байдлын засаглалын чухал бүрэлдэхүүн хэсэг болон хөгжиж байна. Хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх үндсэн механизм нь Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮҮАТ) бөгөөд энэ нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг үндэсний бодлого, стратегид тусгах бодлогын үндсэн баримт бичиг юм. Монгол Улсын хувьд ҮҮАТ-гөө боловсруулах ажил эхлэлийн шатанд байна. Энэхүү өгүүллээр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөрийн агуулга, ҮҮАТ боловсруулахад анхаарах асуудлууд болон бусад улс орнуудын туршлага, сургамжийг судалсан. Судалгааны үр дүнгээс харахад сүүлийн үеийн ҮҮАТ-үүд нь өргөн хүрээтэй, тунхаглалын шинжтэй зорилгоос илүү тодорхой зорилт, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлт, хэрэгжилтийн хариуцлагын тогтолцоо, нутагшсан хэрэгжилтийн онцлог, санхүүжилтийн механизм, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мөн шинээр үүсэж буй аюулгүй байдлын сорилт, технологийн өөрчлөлтийг тусгасан бодлогын илүү боловсронгуй хүрээ рүү шилжиж байгааг харуулж байна. Эдгээр туршлага нь Монгол Улсын ҮҮАТ-г үндэсний нөхцөл байдал, аюулгүй байдлын орчин, институцийн чадавхтай уялдуулан боловсруулахад чухал ач холбогдолтой болохыг судалгааны үр дүн онцолж байна.

Түлхүүр үг: Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоол, Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө, жендэрийн мэдрэмжтэй бодлого