МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 96 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САЛБАРЫН ХЭМЖЭЭНИИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төв ЗХЖШ-тай хамтран “Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны шинэчлэл ба тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. Энэхүү хурал нь 2007 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар 11 дэх удаагаа болж байна.

Хуралд БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлага, цэргийн тэнхмийн багш, Улаанбаатар цэргийн хүрээний захирагч нар, ҮБХИС-ийн Удирдлагын академийн багш, сонсогчид нийт 120-иод зочид төлөөлөгчид оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлаар үндсэн 2, хавралт 8 илтгэл хэлэлцүүллээ.  Сүүлийн 3 жилийн эрдэм шинжилгээний хурлуудад Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн болох генерал, офицерууд хамтран илтгэл бэлтгэж хэлэлцүүлснээрээ өөрсдийн санал бодлоо эрдэмтэн судлаач, багш нартай хуваалцаснаараа хурлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой болж байгаа юм.

Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны шинэчлэл, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар төр, цэргийн зүтгэлтнүүд, тэргүүлэх эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсож зэвсэгт хүчний шинэчлэлийн зорилт, арга хэмжээнүүдийг оновчтой, алдаа эндэгдэлгүйгээр шийдвэрлэхэд дэмжлэг болох удирдамж, чиглэлийг тодорхойлоход оршиж байна.

Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг”, “Агаарын цэрэг”-ээс бүрдэж төрлийн цэргийн командлал бий болж удирдлагын харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж байгааг мөн дурдаж болох юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter