Transformation of Modern Warfare and the Ground Forces

Mels AYUSHJAV
Center for military art studies, Defense Research Institute of Mongolia
https://orcid.org/0009-0007-9551-9348

KEYWORDS: Modern Warfare, Artificial Intelligence (AI), Hybrid Warfare, Cybersecurity, Unmanned Aerial Vehicle (UAV)/ Drone, Precision-Guided Munitions (PGM)/High-precision weaponry, Camouflage and Deception/Maskirovka, Psychological Operations (PSYOP).

ABSTRACT:
“Modern armed conflicts have moved to a new level of quality based on information speed, high-precision technology and artificial intelligence, rather than the superiority of manpower. The front lines are blurring, and cyberspace and psychological operations are becoming the main arenas of war. Military science and technology are developing rapidly, bringing explosive changes in areas such as drones, artificial intelligence (AI), cyber warfare, electronic warfare (EW), space technology, and hypersonic weapons. These achievements are clearly visible in recent armed conflicts such as the Russia-Ukraine war and the Israel-Hamas conflict, and have taken the art of war to a new level.
“The ongoing military operation between Russia and Ukraine” demonstrates that while the air and space intelligence information, high-tech weapons, air and missile strikes are the mainstay of the final outcome, it is also a major ground military operation that has not been carried out in the last 30 years. This article examines the changes taking place in modern warfare, especially in infantry combat operations exists.

Орчин үеийн дайны өөрчлөлт ба хуурай замын цэрэг

Мэлс АЮУШЖАВ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн урлаг судлалын төв
https://orcid.org/0009-0007-9551-9348

ТҮЛХҮҮР ҮГ: Орчин үеийн дайн, хиймэл оюун, хосолмол дайн, кибер аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, нэн өндөр цэцтэй зэвсэг, өнгөлөн далдлалт, сэтгэл зүйн ажиллагаа.

ХУРААНГУЙ:
“Орчин үеийн зэвсэгт мөргөлдөөн хүн хүчний давуу тал гэхээсээ илүү мэдээллийн хурд, өндөр нарийвчлалт техник болон хиймэл оюунд суурилсан чанарын шинэ түвшинд шилжлээ. Фронтын шугам бүдгэрч, кибер орон зай болон сэтгэл зүйн ажиллагаа дайны үндсэн талбар болон хувирч байна. Цэргийн шинжлэх ухаан, технологи нь хурдацтай хөгжиж, дрон, хиймэл оюун ухаан (ХО), кибер дайн, электрон дайн (EW), сансрын технологи, гиперсоник зэвсэг зэрэг салбарт тэсрэлттэй өөрчлөлт авчирч байна. Эдгээр ололт нь Орос-Украины дайн, Израил-Хамасын мөргөлдөөн зэрэг сүүлийн үеийн зэвсэгт мөргөлдөөнүүдэд тод илэрч, цэргийн урлагийг шинэ түвшинд гаргажээ.
“Орос-Украины хооронд явагдаж байгаа байлдааны ажиллагаа”- нд агаар, сансрын тагнуулын мэдээ, өндөр цэцтэй зэвсэг, агаар, пуужингийн цохилт голлож буй хэдий ч эцсийн үр дүн хуурай замын цэргийн ажиллагаанаас шалтгаалсан хэвээр байгааг нотлон харуулахын зэрэгцээ, сүүлийн 30 жилийн хугацаанд явагдаж байгаагүй хуурай замын цэргийн том ажиллагаа болж байна. Энэхүү өгүүлэлээр орчин үеийн дайнд гарч буй өөрчлөлтүүд тэр дундаа явган цэргийн байлдааны ажиллагаанд гарч буй өөрчлөлтийг судлахад оршино.