Цэргийн түүхчид эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд найрсаг харилцаа тогтоосны 105 жилийн ой, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэ үеэр судлаачид Буриадын Улсын их сургууль, Дорнод Сибирийн Технологи, удирдлагын их сургуулиар зочилж, оюутнуудад хоёр орны хамтын ажиллагааны түүхийн талаар лекц уншив.

Түүнчлэн Буриадын Улсын их сургуулийн Буриадын түүхийн тэнхимийн профессор багш нартай уулзаж, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.