Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн урлаг судлалын төвд Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

  1. Цэргийн магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Цэрэг, батлан хамгаалах чиглэлийн мэргэжилтэй;
  3. Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  4. Албан тушаалын чиг үүргийн хүрээнд 3-аас доошгүй жил судалгаа шинжилгээний хийсэн туршлагатай;
  5. БХЯ болон түүний харьяа байгууллага, Зэвсэгт хүчний анги, салбар, Цэргийн мэргэжлийн боловсролын байгууллагад 8-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил их, дээд сургууль, судалгааны байгууллагад ажилласан байх;
  6. Судалгааны арга зүй эзэмшсэн;
  7. Гадаад хэлний мэдлэгтэй;
  8. Багаар ажиллах чадвартай;
  9. Англи хэлийг бүрэн эзэмшсэн /2-оос доошгүй гадаад хэлтэй бол давуу тал болно/;
  10. Ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
  11. Microsoft Office өргөн хэрэглээний болон социологийн судалгааны программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
  12. Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
  13. Интернэт орчинд ажиллах болон дотоод сүлжээ, оффисын техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.

 

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
  3. Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
  4. Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
  5. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  6. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  7. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  8. Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  9. Бүтээлийн жагсаалт;

Материал хүлээн авах хугацаа:

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.

Утас: 88079226, 94078009

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter