Судлаачдаа чадавхжуулж байна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн (БХЭШХ)-гийн удирдлагын зүгээс залуу судлаачдаа чадавхжуулах зорилгоор “Судлаачдыг хөгжүүлэх сургалт”-ын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 10 хоногийн сургалтыг  зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг гадаадын болон үндэсний эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны арга зүйг эзэмшүүлэх, болон  өөрийн судалгаа шинжилгээнийхээ ажлын арвин туршлагаар олж авсан арга зүй,  мэдлэг, боловсролдоо  тулгуурлан  залуу судлаачдыг чадавхжуулах, шинжлэх ухаанч сэтгэлгээг  хөгжүүлэх зорилгоор явууллаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Системийн онол, SWOT шинжилгээний арга, TOWS шинжилгээний арга, PESTLE шинжилгээний арга, Сүйрлийн онол, Тоглоомын онол, Математик загварчлалын арга, Үйлдвэрлэл, бодит нөхцөлд турших арга, Статистик арга, Шийдвэрийн онолын аргууд, Системийн инженерчлэлийн арга, Үйлдлийн шинжилгээний арга, Системийн динамикийн арга зэрэг 60 гаруй судалгааны аргыг заалаа.

Сургалтыг БХЭШХ-ийн Захирал, доктор (Ph.D.), профессор, хурандаа Д.Содномцог удирдан явууллаа. Тэрээр дотоодын цэргийн их дээд сургууль, академиас гадна гадаадын улс орнууд болох Итали Улсад НАТО-гийн Батлан хамгаалахын коллеж, АНУ-ын Станфордын их сургуулийн богино хугацааны дамжаа, Ази-Номхон далайн аюулгүй байдал судлалын төвийн дээд дамжаа, Энэтхэг Улсын Батлан хамгаалах менежментийн коллежийн дээд дамжаа,Словак Улсад “Эрсдэлийн үнэлгээний дамжаа”, Турк Улсад “Кибер аюулгүй байдлын бодлого, стратеги”-ийн дамжааг тус тус төгссөн.

Хурандаа Д.Содномцог  нь орос, англи, герман, франц хэлний мэдлэгтэй манай салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг билээ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter