“ЗЭВСЭГЛЭЛ, ЦЭРГИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХӨГЖИЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

БХЭШХ-ийн доктор (Ph.D), хурандаа Ц.Дунгармаа даргатай Технологи дамжуулалт ре-инженерингийн төвийн хамт олон БХЯ, ЗХЖШ-ын харьяа туршилт судалгааны төвүүдийн залуу судлаач, офицер ахлагч нарын дунд “ЗЭВСЭГЛЭЛ, ЦЭРГИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХӨГЖИЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 2-р сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг нээж БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог нээж, орчин үеийн цэргийн зэвсэг техникийн хөгжил, ирээдүйн чиг хандлага, дайны шинж чанар, хувьсан өөрчлөгдөж байгаа гадаадын зэвсэгт хүчин цэрэг армийн өөрчлөлтийн талаар ярилцав.

Хэлэлцүүлэгт ЗХЖШ-ын ШУТ-ын салбар зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа С.Бямба-Очир, Материал техникийн газрын автотехникийн хэлтсийн дарга, хурандаа Б.Энхболд, Материал техникийн газрын ПАЗ-ын хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг, Тусгай хүчний цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Б.Аюурзана, ЗХ-ний 011-р ангийн захирагч, хурандаа М.Батдорж, туршилт судалгааны төвийн дарга, хурандаа Д.Баттүвшин, Агаарын цэргийн командлалын болон хуурай замын цэргийн харьяа туршилт судалгааны төвүүд, БИЦУГ, ЗХ-ний төрөл мэргэжлийн анги салбарын залуу судлаач, зохион бүтээгч залуучууд оролцлоо.

ҮБХИС-аас Эрдмийн сургуулийн профессор С.Баасанхүү, Б.Эрдэнэбат, Л.Батцэнгэл, Ч.Болдбаатар, ЭШИХ-ийн дарга, доктор (Ph.D), хошууч Д.Идэшноров, мэргэжилтэн Л.Бямбажаргал, урилгаар ШУ-ны доктор А.Хүү-Ухнаа, доктор (Ph.D), профессор Б.Түүхбаатар, Б.Мөнхсайхан, А.Хүрэл, БХЭШХ-ийн ДЦУСТ-ийн дарга, доктор (Ph.D), хошууч Б.Батбаяр нар  оролцож, цэргийн зэвсэг техник инновацын хөгжилд тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замыг тодорхойлсон уулзалт ярилцлага боллоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter