“ХАЛХЫН ГОЛ – 85” хэлэлцүүлэг боллоо

Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, эрдэмтэн судлаачид судалгааныхаа ололт амжилт, туршлага хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “ХАЛХЫН ГОЛ – 85” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.
“Халхын гол-85” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Дашзэвэг нар үг хэлэв.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Батбаяр “Халхын голын дайны түүхийн судалгаа: Өнөөгийн байдал ба цаашдын хандлага”, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Х.Шагдар, “Халхын голын дайны түүхэнд нэг мөр болоогүй зарим асуудал”, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Инновац, хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Эрдэнэ-Очир “Цэргийн археологийн судалгаа цаашдын чиг хандлага сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн Атташе, хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах В.С.Буховец, БХЯ, ЗХЖШ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож санал бодлоо солилцсон нь үр дүнтэй боллоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter