Дотоод аудит, хяналт шинжилгээний мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлтийн албаны Дотоод аудит, хяналт шинжилгээний мэргэжилтэн албан тушаалд сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

  • Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Эрх зүйч, нийгмийн ухаан, эдийн засагч мэргэжилтэй;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн;
  • Гадаад хэлний өндөр мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Техник сэтгэлгээ, ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
  • Microsoft Office өргөн хэрэглээний болон социологийн судалгааны программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
  • Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Интернэт орчинд ажиллах болон дотоод сүлжээ, оффисын техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.

 Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
  • Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
  • Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Бүтээлийн жагсаалт;

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих болон материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.

Утас: 90000974