“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлэхийг урьж байна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны №44 дугаарт нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авч байна.

Тус сэтгүүл нь аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааны чиглэлээр боловсруулсан онол, арга зүй, бодлого, практикийн ач холбогдол бүхий чанартай эрдэм шинжилгээний бүтээлийг нийтэлж, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой.

Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд олон улсын DOI дугаар олгож, Монголын эрдэм шинжилгээний цахим сэтгүүлийн нэгдсэн сан болох Mongolia Journals Online / MongoliaJOL-д байршуулан, дотоод, гадаадын судлаачид эш татах, ашиглах, түгээх боломжийг бүрдүүлнэ.

Өгүүлэл хүлээн авах чиглэл:

Өгүүллийг дараах үндсэн чиглэлээр хүлээн авна. Үүнд:

  1. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого;
  2. Цэргийн шинжлэх ухаан, стратеги, операц, тактик;
  3. Олон улс, бүс нутгийн аюулгүй байдал;
  4. Батлан хамгаалах салбарын шинжлэх ухаан, технологи, инновац;
  5. Батлан хамгаалах аж үйлдвэр, эдийн засаг, нөөцийн бодлого;
  6. Цэргийн боловсрол, хүний нөөцийн хөгжил;
  7. Дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, иргэн-цэргийн харилцаа;
  8. Цэргийн социологи, сэтгэл зүй, ёс зүй, манлайлал;
  9. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун;
  10. Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын цэргийн хамтын ажиллагаа.

Өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага:

Ирүүлэх өгүүлэл нь өмнө нь бүрэн эхээрээ хэвлэгдээгүй, бусдын бүтээлээс хуулбарлаагүй, зохиогчийн эрхийн болон судалгааны ёс зүйн зөрчилгүй байна.

Өгүүлэл нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:

  1. Өгүүллийн гарчиг монгол, англи хэлээр;
  2. Зохиогчийн мэдээлэл монгол, англи хэлээр;
  3. Өгүүллийн хураангуй монгол, англи хэлээр;
  4. Түлхүүр үг монгол, англи хэлээр;
  5. Оршил;
  6. Судалгааны зорилго, зорилт;
  7. Судалгааны арга зүй;
  8. Судалгааны үр дүн;
  9. Хэлэлцүүлэг;
  10. Дүгнэлт;
  11. Бодлогын санал, зөвлөмж;
  12. Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл;
  13. Санхүүжилтийн мэдээлэл;
  14. Ашигласан ном, хэвлэл.

Өгүүллийг Microsoft Word / .docx/ хэлбэрээр, Times New Roman фонтоор, үндсэн бичвэрийг 12 pt, өгүүллийн үндсэн гарчгийг 16 pt, мөр хоорондын зайг Single, үндсэн бичвэрийг хоёр талаас тэгшилсэн хэлбэрээр боловсруулж ирүүлнэ.

  • Хураангуй нь монгол болон англи хэлээр тус бүр 180-250 үгтэй, түлхүүр үг нь 5-7 байна.
  • Эшлэл, ашигласан эх сурвалжийг Chicago ( MS Word -> Refereces -> Insert citation “Chicago style”-аар автомат оруулгаар) загварын стандартаар бичнэ.

Өгүүлэл хүлээн авах хугацаа:

Өгүүллийг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Өгүүлэл хүлээн авах имэйл хаяг:  jsds@mids.gov.mn

Холбогдох утас: 77110051