Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн “Цэргийн археологи”-ийн судалгааг эхлүүлнэ

Халхын голын дайны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1-д тусгасан “Халхын голын бүс нутгийн түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах, цэргийн түүх, археологийн судалгааг хөгжүүлэх, Халхын голын музейн үзмэр, сан хөмрөгийг баяжуулах, эх орончдын парк болгох ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх” тухай заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлуудад Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Дээрх төрийн бодлогын хүрээнд, ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн хамтран анх удаа Халхын голын дайны талбарт “Цэргийн археологи”-ийн судалгааг энэ оны 8 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Уг судалгааны ажлын зорилго нь Халхын голын дайн болсон түүхэн газар нутагт цэргийн археологийн анхны судалгааг эхлүүлэх, цаашид үе шаттай эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, цэргийн түүх, цэргийн урлагийн судалгааны чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршино

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter