Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж авна.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвд БНХАУ болон Зүүн хойд Азийн бусад улс орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаарх судалгааны ажил эрхлэх эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж авна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

  1. Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Аюулгүй байдал, Олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэй;
  3. Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  4. Албан тушаалын чиг үүргийн хүрээнд 3-аас доошгүй жил судалгаа шинжилгээний хийсэн туршлагатай;
  5. Их, дээд сургууль, судалгааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
  6. Хятад хэлийг бүрэн эзэмшсэн /2-оос доошгүй гадаад хэлтэй бол давуу тал болно/
  7. Багаар ажиллах чадвартай;
  8. Ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
  9. Microsoft Office болон өргөн хэрэглээний программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;

 Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
  3. Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
  4. Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
  5. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  6. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  7. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  8. Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  9. Бүтээлийн жагсаалт;

 Материал хүлээн авах хугацаа:

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.

Утас: 89090682

 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter