Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Энхийг дэмжих, олон улсын судалгааны төвд Эрдэм шинжилгээний ахлах ажилтны (Олон улсын аюулгүй байдлын судалгаа хариуцсан) сонгон шалгаруулалтад урьж авна.
Албан тушаалд тавигдах шаардлага:
- Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Батлан хамгаалах, Аюулгүй байдал, Олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэй;
- Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
- Албан тушаалын чиг үүргийн хүрээнд 3-аас доошгүй жил судалгаа шинжилгээний хийсэн туршлагатай;
- Их, дээд сургууль, судалгааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Англи хэлийг бүрэн эзэмшсэн /2-оос доошгүй гадаад хэлтэй бол давуу тал болно/
- Багаар ажиллах чадвартай;
- Ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
- Microsoft Office болон өргөн хэрэглээний программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
- Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
- Интернэт орчинд ажиллах болон дотоод сүлжээ, оффисын техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
- Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
- Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
- Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
- Бүтээлийн жагсаалт;
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.
Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.
Утас: 90702629
И-мэйл: iprcbuka@gmail.com
Үзсэн: 47