Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах сэдвийн хүрээнд байж болно. Үүнд:
- Аюулгүй байдал;
- Батлан хамгаалах бодлого;
- Цэргийн урлаг судлал;
- Зэвсэг, техник технологи;
- Цэргийн түүх, уламжлал.
Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий шаардлага:
- Өгүүллийн нэр (Монгол, англи хэлээр);
- Зохиогчийн овог, нэр, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, цахим хаяг;
- Товч агуулга (Монгол, англи хэлээр);
- Түлхүүр үг (Монгол, англи хэлээр);
- Удиртгал;
- Судалгааны үндсэн хэсэг;
- Үр дүн;
- Дүгнэлт;
- Ном зүй;
- Хавсралт (шаардлагатай бол) гэсэн хэсэгтэй байна.
Агуулгад тавигдах шаардлага:
Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, ямар нэг зохиогчийн эрхийн зөрчилгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангасан байна.
Бичлэгийн хэлбэр, формат:
- Өгүүллийг монгол хэлээр А4 хэмжээтэй цаасны дээр 8 хуудаснаас ихгүй, MS Word программаар зөвхөн Times New Roman (12 pt) фондоор бичнэ.
- Эшлэлийг МNS 5453 – 2005 стандартын 7 дугаар бүлэгт заасан “зүүлт эшлэл” болон “жагсаалт” аргыг баримтална.
- Өгүүлэлд оруулах хүснэгт, график, томьёог WORD8 EXCEL программ дээр, зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай jpg, png, psd зэрэг өргөтгөлтэйгөөр бэлтгэн ирүүлнэ.
Цахим хаяг: info@mids.gov.mn, uvgunkhuu@mids.gov.mn
Холбоо барих утас: 89079226, 94078009
Үзсэн: 295