“Стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс санаачлан, ҮБХИС-ийн Удирдлагын академитай хамтран олон улсын харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан “Стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагын анхны зочноор Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор (Ph.D) Р.Болд оролцож, “Стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, стратегийн сэтгэлгээг төлөвшүүлэх түүхэн сургамж, өнөөгийн сорилтууд болон бодлогын түвшинд анхаарах асуудлуудын талаар залуу судлаачид, мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

Энэ арга хэмжээнд ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачид, ҮБХИС-ийн Удирдлагын академи, БХЯ болон ЗХЖШ-ын харьяа байгууллагын судлаачид, мэргэжилтнүүд оролцлоо.