Gombojav Batdorj
Senior Lecturer and Doctoral Candidate, Department of Professional Education, Mongolian National Defense University, Ulaanbaatar, Mongolia
Tsedev Purev
Ph.D., Professor, Mongolian National Defense University, Ulaanbaatar, Mongolia
DOI: https://doi.org/10.65816/jsds.2026.02.015
ABSTRACT:
Military wind music is an integral component of state and military ceremonial events, and it plays an important role in fostering patriotism, military discipline, and national pride, as well as in promoting a country’s cultural values at the international level. It is a distinct field of art that holds significant importance in this regard.
In Mongolia, the beginning of military wind musician training is considered to have been established in 1914 with the formation of the wind music unit of the Bogd Khan’s Imperial Guard. Subsequently, the tradition of training military wind musicians has continuously developed based on apprenticeship methods since the period of the Mongolian People’s Revolutionary Army.
Although the training of military wind musicians in Mongolia has developed to a certain extent, there remains a need to deepen comparative research based on international trends and foreign experience in order to define future development directions. Therefore, this article examines the current situation of military wind musician training in Mongolia. It also conducts a comparative study with the training practices of selected foreign countries. The study aims to identify possible directions and approaches for future development. Furthermore, it indicates that improving the quality of basic professional training, introducing international experience, and expanding cooperation are key priorities for the future development of military wind musician training.
Keywords: Military music, Training, International Experience, Skills, Comparison
Монгол Улс болон гадны зарим улс орнуудад цэргийн үлээвэр хөгжимчин бэлтгэж буй туршлага, харьцуулсан судалгаа
Гомбожав Батдорж
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Мэргэжлийн боловсролын тэнхимийн ахлах багш, докторант
Пүрэв Цэдэв
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, доктор (Ph.D)
ХУРААНГУЙ:
Цэргийн үлээвэр хөгжим нь төр, цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй эх оронч үзэл, цэргийн сахилга бат, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, улс орны соёлын үнэт зүйлсийг олон улсын түвшинд сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой урлагийн салбарын нэг бүрэлдэхүүн юм.
Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжимчин бэлтгэх үйл ажиллагааны эхлэл нь 1914 онд Богд хааны торгон цэргийн үлээвэр хөгжмийн бүрэлдэхүүн байгуулагдсанаар тавигдсан гэж үздэг. Улмаар цэргийн үлээвэр хөгжимчнийг бэлтгэх уламжлал нь Монгол Ардын Журамт Цэргийн үеэс эхлэн шавь сургалтын арга барилд тулгуурлан тасралтгүй хөгжсөөр иржээ. Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжимчин бэлтгэх үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хөгжсөн хэдий ч олон улсын чиг хандлага, гадаадын туршлагад тулгуурласан харьцуулсан судалгааг гүнзгийрүүлэх замаар цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Иймээс энэхүү өгүүлэлд Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжимчин бэлтгэж буй өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлов. Мөн гадаадын зарим улсын сургалт, бэлтгэлийн туршлагатай харьцуулан судалсан болно. Цаашдын хөгжлийн боломжит чиглэл, арга замыг тодорхойлохыг зорьсон. Мөн цэргийн үлээвэр хөгжимчин бэлтгэх үйл ажиллагаанд мэргэжлийн суурь бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэл болох нь харагдаж байна.
Түлхүүр үгс: Цэргийн хөгжим, сургалт, гадаадын улсын туршлага, ур чадвар, харьцуулалт.
