Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Туршилт судалгааны лабораторийн Мехатроник ба хиймэл оюун хөгжүүлэлтийн тасагт Электроникийн инженер сонгон шалгаруулалтад урьж байна.
Албан тушаалд тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Электроникийн инженер мэргэжилтэй;
- Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
- Судалгааны арга зүй эзэмшсэн;
- Гадаад хэлний мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай;
- Техник сэтгэлгээ, ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
- Microsoft Office өргөн хэрэглээний болон социологийн судалгааны программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
- Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
- Интернэт орчинд ажиллах болон дотоод сүлжээ, оффисын техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
- Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
- Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
- Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
- Бүтээлийн жагсаалт;
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.
Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.
Утас: 88060277
Үзсэн: 11
