Цэргийн түүх судлалын төвд Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвд Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалд тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Түүх, археологийн мэргэжилтэй;
  • Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн;
  • Гадаад хэлний мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Гадаад хэлний мэдлэгтэй /2-оос доошгүй гадаад хэлтэй бол давуу тал болно/;
  • Ажил, алба, харилцааны зөв хандлагатай;
  • Microsoft Office өргөн хэрэглээний болон социологийн судалгааны программууд дээр ажиллах өндөр чадвартай байх;
  • Албан болон мэргэжлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Интернэт орчинд ажиллах болон дотоод сүлжээ, оффисын техник, хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт;
  • Төрийн алба хаагчийн анкет (Маягт №1);
  • Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын);
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг (эх хувийг хуулбарын хамт);
  • Бүтээлийн жагсаалт;

Материал хүлээн авах хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл (ажлын өдрүүдэд) 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авна.

Холбоо барих болон материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн.

Утас: 99230413