ЧИГ ҮҮРЭГ
Хүрээлэн нь удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, санхүү, төсөв хөрөнгийг хариуцах үндсэн чиг үүрэг бүхий Захиргаа, дэмжлэгийн албатай байна.
Захиргаа, дэмжлэгийн алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Хүрээлэнгийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
- захирлын тушаал, шийдвэр, албан даалгавар, удирдлагын баримт бичгүүдийг төвлөрүүлэн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, баяжуулах;
- захиргааны зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах;
- хүрээлэнгийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, шат дараалсан арга хэмжээ авах, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
- захирлын үүрэг, даалгавар, тушаал, шийдвэрийг танилцуулах. хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх;
- хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, сонгон шалгаруулах. шагнал урамшуулалд тодорхойлох, алба хаагчдын хувийн хэргийг хөтлөх, баяжуулах. хадгалах, хамгаалах ажлыг хэрэгжүүлэх;
- нууцын хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, зохион байгуулах:
- албан хэрэг хөтлөлтийг баримт бичгийн стандартын дагуу мөрдүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах;
- өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлүүлэх, хариу хүргүүлэх;
- хүрээлэнгийн албан бичиг баримтад архив зүйн боловсруулалт хийж, холбогдох архивд шилжүүлэх;
- ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх,
- төсвийн төсөл, дунд хугацааны төсөөллийг боловсруулах;
- төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу батлагдсан төсвийн зарцуулалтын тайланг улирал тутамд гаргаж, захиралд танилцуулах;
- нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хүрээлэнгийн санхүүгийн тайлан, эд хөрөнгийн бүртгэлийг зохион байгуулж явуулах;
- төсвийн тайлан, тэнцэлд хөндлөнгийн аудит хийлгэх, нийтэд ил тод мэдээлж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах;
- хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх.
Судалгааны төвүүдийн үндсэн чиг үүрэг:
Төвийн үндсэн үүрэг нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл, зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, эрдэм шинжилгээ, төсөл, судалгааны ажлыг бүх шатанд захиалагч болон дотоод. гадаадын ижил төрлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, мэдээллийн сан бүрдүүлэн судлаач, хүний нөөцийг бэлтгэхэд чиглэнэ.
БХЭШХ-ийн ЗУА, Утас: 3671, Өрөө: 506
