Public Attitudes Toward Conscription and the Need for Reform

Bayartogtokh NERGUI
Policy analysis center, Defense Research Institute of Mongolia
https://orcid.org/0009-0009-0276-2125

Tumurbat URANCHIMEG
Policy Analysis Center, Defense Research Institute of Mongolia
https://orcid.org/0009-0009-5492-9791

KEYWORDS: Conscription system; public attitudes; service duration; policy reform; national defense; Mongolia.

ABSTRACT:
This article examines public attitudes, levels of satisfaction, and the need for reform in Mongolia’s conscription system based on empirical research. The study employed a questionnaire-based survey method and collected quantitative data from a total of 2,091 respondents, which were analyzed using descriptive statistical techniques, including frequency, percentage, and comparative analysis.
The findings indicate that conscription has not been entirely rejected by society and continues to receive a certain level of public support, particularly in relation to national defense preparedness, discipline, and the development of civic responsibility. However, the results also reveal a strong demand for substantive reform concerning the length of service, the quality of training, and the alignment of conscription with individual development and labor market requirements. In particular, there is widespread support for shortening the duration of service, introducing more flexible service arrangements, and establishing a system that provides professional and life skills.
Furthermore, the high level of support for alternative forms of service, such as the “Student Soldier” program, suggests that public demand is not directed toward abolishing conscription, but rather toward modernizing it in line with contemporary social conditions. Based on the research findings, the article proposes policy directions and recommendations aimed at transforming conscription into a flexible, choice-based institution that contributes to individual development.

Хугацаат цэргийн албаны талаар иргэдийн байр суурь, шинэчлэлийн хэрэгцээ

Баяртогтох НЭРГҮЙ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Бодлогын дүн шинжилгээний төв
https://orcid.org/0009-0009-0276-2125
Төмөрбат УРАНЧИМЭГ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Бодлогын дүн шинжилгээний төв
https://orcid.org/0009-0009-5492-9791

ТҮЛХҮҮР ҮГ: Хугацаат цэргийн алба, иргэд, байр суурь, алба хаах хугацаа, бодлогын шинэчлэл, батлан хамгаалах

ХУРААНГУЙ:
Энэхүү өгүүлэлд Монгол Улсын хугацаат цэргийн алба хаах тогтолцоонд иргэд хэрхэн хандаж буй байдал, тэдний сэтгэл ханамжийн түвшин, мөн уг тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлагыг эмпирик судалгаанд тулгуурлан шинжиллээ. Судалгааг социологийн анкетын аргаар зохион байгуулж, нийт 2091 иргэнийг хамруулан мэдээлэл цуглуулсан бөгөөд авсан өгөгдлийг статистикийн аргаар боловсруулан дүгнэлт хийв.
Судалгааны үр дүнгээс үзэхэд хугацаат цэргийн алба нь нийгмийн зүгээс тэр бүр сөрөг хандлагатай тулгарахгүй байгаа бөгөөд батлан хамгаалах чадвар эзэмших, бэлтгэл хангах, сахилга хариуцлага, иргэний үүрэг, ухамсар төлөвшүүлэхийн хувьд тодорхой хэмжээний эерэг дэмжлэгтэй хэвээр байна. Гэвч алба хаах хугацаа, сургалтын чанар, агуулга, түүнчлэн хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүсэл сонирхлын шаардлагатай нийцэх байдалд бодит шинэчлэл хийх шаардлага байгааг судалгааны дүн тодорхой харуулж байна. Ялангуяа алба хаах хугацааг богиносгох, албыг уян хатан, олон хэлбэрээр зохион байгуулах, цэгийн мэргэжлийн болон амьдралын ур чадвар олгодог тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ иргэдийн дунд илүүтэй ажиглагдаж байна.
Мөн “Оюутан цэрэг” зэрэг олон төрөл хэлбэрийн цэргийн алба хаах тогтолцоог дэмжих хандлага өндөр байгаа нь хугацаат цэргийн албыг бүхэлд нь үгүйсгэх бус, харин түүнийг орчин үеийн нийгмийн бодит нөхцөл, иргэдийн хэрэгцээтэй нийцүүлэн шинэчлэх бодлогын эрэлт бодитоор бүрэлдэн төлөвшсөнийг илтгэнэ. Иймд судалгааны үр дүнд тулгуурлан хугацаат цэргийн албыг уян хатан, сонголттой, хувь хүний хөгжилд чиглэсэн алба болгон өөрчлөх бодлогын чиглэл, хэрэгжих боломжтой зөвлөмжийг өгүүллийн төгсгөлд дэвшүүлэв.