Some Theoretical and Practical Issues of Defense Policy

Chuluun BATTULGA
Center for defense research, Defense Research Institute of Mongolia
https://orcid.org/0009-0006-5928-6797

KEYWORDS: Security, defense, policy, strategy, international relations, security environment.

ABSTRACT:
This article examines Mongolia’s defense policy as a distinctive form of state policy, analyzing how it aligns at the theoretical level with widely used political and social science theories in international studies. Through comparative analysis, the study explains Mongolia’s defense policy by drawing on practical examples of its implementation. Mongolia’s defense policy incorporates elements of internationally recognized theoretical approaches, including Realism, Liberalism, Constructivism, Strategic Culture, and Comprehensive Security. This theoretical hybridity is largely shaped by Mongolia’s unique geostrategic location.

Батлан хамгаалах бодлогын онол, практикийн зарим асуудал

Чулуун БАТТУЛГА
Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Батлан хамгаалах судлалын төв
https://orcid.org/0009-0006-5928-6797

ТҮЛХҮҮР ҮГ:Түлхүүр үгс: аюулгүй байдал, батлан хамгаалах, бодлого, стратег, олон улсын харилцаа, аюулгүй байдлын орчин.

ХУРААНГУЙ:
Энэхүү өгүүлэлд Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь төрийн бодлогын өвөрмөц хэлбэр болохын хувьд онолын талаасаа олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэдэг улс төр, нийгмийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлалтай хэрхэн уялдаж байгааг харьцуулан судалж, манай улсын батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж буй практик үйл ажиллагааны жишээн дээр тайлбарласан. Монгол Улс Реализм, Либерализм, Конструктивизм, Стратегийн соёл, Цогц аюулгүй байдлын хандлага зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онолуудын элементийг агуулсан батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж байгаа нь манай улсын гео-стратегийн байршлын өвөрмөц онцлогоос үүдэлтэй байна.