Эрдэм шинжилгээний ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна

БХЯ-ны Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтан (энгийн албан тушаалд) сонгон шалгаруулж авна.

  • Түүхч мэргэжилтэй, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
  • Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны ямар нэг чиглэлээр мэргэших сонирхолтой;
  •  Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй;
  •  Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
  •  Англи, Герман хэлний зохих мэдлэгтэй, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
  • Баримт бичгийн стандарт баримтлах, утга найруулга зүй, бичиг үсгийн алдаагүй төлөвлөх чадвартай байх;
  • Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлах чадвартай байх; ажлын цаг баримтлах, төлөвлөгөөт болон хугацаат тайлан бусад мэдээллийг хугацаанд нь гүйцэтгэх, багаар ажиллах чадвартай байх
  •  Судалгааны бүтээл, илтгэл, өгүүлэл бичиж судалгааны эргэлтэд оруулж байсан бол давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет;
  4. 3×4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  5. Хувь хүний 3 үеийн намтар;
  6. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /e-mongolia/;
  7. Цагдаагийн газрын тодорхойлолт/e-mongolia/.

БҮРТГЭЛ: Материалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны дотор Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 503 тоот өрөөнд хүлээн авна.

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, БХЯ-ны ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхарт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. Утас: (976) 89100040, 90009096