“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлэхийг урьж байна

“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүл нь цахим болон хэвлэмэл хэлбэрээр жилд 3 удаа нийтэлдэг, мэргэжлийн Хөндлөнгийн хяналт хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь өгүүлэлд DOI (Digital object identifier) дугаар олгогдож, Google Scholar хайлтын систем болон бусад өндөр чанартай, нээлттэй хандалт бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг индексжүүлэх, үнэ төлбөргүй үзэх, ашиглах боломжийг олгодог нээлттэй мэдээллийн санд бүртгэгдэнэ. Ингэснээр таны бүтээл олон улсын түвшинд гарч, бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглаж, таны бүтээлээс авах эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх үндэс болно. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн онлайн дугаар eISSN: 2708-1230, хэвлэмэл дугаар ISSN: 2220-9115 болно. 

 “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлийн 2026 оны I улирлын дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна.

Өгүүллийг зохиогч өөрийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн туурвисан байх бөгөөд судалгааны ажлын шинэлэг тал, шинэ мэдлэг агуулсан эсэхээр үнэлэгдэж, өгүүллийг үнэ төлбөргүй хэвлэн нийтлэх боломжтой. Өгүүллийг өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хамтран зохиогчид зөвшилцсөн байх шаардлагатай. Таны туурвисан өгүүлэлд Хөндлөнгийн хянан магадалгаа хийгдсэн дүгнэлт, Редакцын комиссын хэлэлцүүлэгт үндэслэн хэвлэн нийтлэх эсэх нь шийдэгдэх бөгөөд судалгааны ажлын шинжлэх ухаанд оруулж буй шинэлэг тал өгүүллийг хэвлэн нийтэлнэ.

“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлд илгээх өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж туурвисан байна. Сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу! 

Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:

  • Аюулгүй байдал
  • Батлан хамгаалах бодлого
  • Цэргийн урлаг
  • Зэвсэглэл, техник, технологи, инновац
  • Цэргийн түүх

Өгүүлэл нийтлүүлэх заавар

  1. Бичиглэлийн хэлбэр

Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.0см, баруун талаасаа 2.0 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.

Өгүүллийг MS Word программ ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), нэг баганад бичсэн байна.

  1. Өгүүллийн бүтэц
  • Өгүүллийн гарчиг: монгол болон англи хэлээр;
  • Зохиогчийн нэр: Овгийн нэр болон өөрийн нэрийг бүтнээр;
  • Байгууллагын нэр: монгол болон англи хэлээр ( Жишээ: Монгол Улс, Улаанбаатар 13302, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн || Defense Research institute of Mongolia Bayanzurkh district, Ulaanbaatar  13302, Mongolia);
  • Холбоо барих зохиогчийн цахим хаяг;
  • Хураангуй: монгол болон англи хэлээр;
  • Түлхүүр үгс: монгол болон англи хэлээр;
  • Оршил;
  • Судалгааны аргазүй;
  • Судалгааны үр дүн;
  • Дүгнэлт;
  • Талархал;
  • Ашигласан ном, хэвлэл.
  1. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд
  • Эх сурвалжийг MS Word -> Refereces -> Insert citation “Chicago style”-аар автомат оруулгаар бичнэ.
  • Бутархай тоог бичихдээ цэг ашиглана.
  • Томьёонд үсгийг заавал налуугаар бичнэ.
  • Нэгж болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.
  • Графикийг Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ.
  • Хүснэгт, Графикийн тайлбарыг налуугаар (11pt) баруун дээр (Хүснэгт 1. Хүснэгтийн нэр, График 1. Графикийн нэр) бичнэ.
  • Зургийн тайлбарыг налуугаар (11pt) доор нь [(Зураг 1. Зургийн нэр) бичнэ.
  • Шаардлагатай тохиолдолд Хүснэгтэн мэдээлэл, график, зургийн эх сурвалжийг бичнэ.
  1. Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
  • Өгүүллийн нэр:  14pt, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
  • Зохиогч:  11pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
  • Байгууллагын нэр:  9pt, italic.
  • Хураангуй, Түлхүүр үгс: 11pt, Үндсэн төв хэсгийн баруун, зүүн талаас 1.5 см зайтай бичнэ.
  • Үндсэн хэсэг: 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.7 см)
  • Дэд бүлгийн гарчиг: 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
  • Эх сурвалж, ном зүй: 11pt. MS Word -> Refereces -> Chicago style ашиглана.

Өгүүлэл хүлээн авах

  • Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад (Зургийн нягтрал 300 пикселээс дээш байх) нь авна.
  • Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2026 оны 02 дугаар сарын 6-ны дотор багтаан ирүүлнэ.  Өгүүллийг цахим шуудангаар jsds@mids.gov.mn хаягаар хүлээн авна.

“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал”  сэтгүүлийн редакцын зөвлөл

Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 5 давхар, Улаанхуаран гудамж 9/2, 39 дүгээр хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, 13302

Утас: 77110051