“Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Батлан хамгаалахын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”-ын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Батлан хамгаалахын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж” сэдвийн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн олон улсын хурал нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд улс орнуудын оролцоог өргөжүүлэх, хамтын хүчээр сорилт бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чиглэсэн юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter