БХЭШХ-ийн ШУА-ийн Хими, биологийн салбарын бага чуулганд гишүүнтэй боллоо

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Шинжлэх Ухааны Академийн Хими, биологийн салбарын бага чуулганы нөхөн сонгууль явагдлаа. Тус сонгуульд нэр дэвшсэн Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн (БХЭШХ) Дайн, цэргийн урлаг судлалын төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Санжийн Пүрэвдорж 88,8 хувийн саналаар Батлан хамгаалах салбараас анх удаа сонгогдлоо.

Тэрээр, 1985 онд Зөвлөлт Холбоот Улсын Тамбов хотын Хими-хамгаалалтын цэргийн дээд сургуулийг цэргийн химийн командын мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг команд-штаб, оператив тактикийн мэргэжлээр, 2012 онд ХБНГУ-ын Жорж Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн дамжааг тус тус төгссөн. Цэргийн химич, команд-штаб, оператив-тактикийн мэргэжилтэй, “Олон улсын терроризмоос сэргийлэх, болзошгүй хөнөөлийн хохирлыг арилгах арга зам” сэдвээр цэрэг, батлан хамгаалах мэргэжлээр цэргийн ухааны докторын зэргийг 2014 онд хамгаалсан.

Доктор (Ph.D), дэд профессор С.Пүрэвдорж нь “Олон улсын терроризм, түүнээс үүсэх эрсдэлийн онол, арга зүйн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

БХЭШХ-ийн доктор (Ph.D), дэд профессор С.Пүрэвдорж таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter