“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов,  Зэвсэгт Хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, профессор, Бригадын генерал П.Жаргалан, БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын удирдлагын төлөөлөл, илтгэгчид, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид оролцсоноос гадна ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл, ОХУ-ын ШУА-ын Сибирын тасгийн Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэн, Москвагийн олон улсын харилцааны  дээд сургууль ( Москва хот)-ын, ОХУ-ын Байгалийн Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид цахимаар оролцож илтгэлээ хэлэлцүүлэв.

 

Эрдэм шинжилгээний хурлыг БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан удирдан явуулав.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хурлыг нээж хэлсэн үгэндээ: “ХХ зуунд Монголын ард түмэн, Зөвлөлтийн улаан армитай мөр зэрэгцэн хоёр удаагийн дайнд мордож, ялалт байгуулсныг та бид мартаагүй билээ. 1939 оны Халхын голын дайн нь Дэлхийн хоёр дугаар дайны эхлэл байсан бол 1945 оны чөлөөлөх дайн нь тэрхүү дайны төгсгөл байсан бөгөөд Монгол ардын хувьсгалт цэрэг хилийн дээс алхаж, мах цусны тасархай-Өмнөд монголчууд, мөнхийн хөрш-Хятадын ард түмнийг харийн түрэмгийлэлийг чөлөөлөхөөр мордсон онцлогтой.

 

Чөлөөлөх дайны түүхт ялалтын ач холбогдол он цаг улиран өнгөрөх тусам улам бүр тодорсоор байх болно. Энэ ялалт Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган хамгаалж, Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдлыг халуун цусаараа гагнасан юм.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд болон Орос, монголын ард түмэндээ Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа “Чөлөөлөх дайн”-ы ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсэн.

 

Тус эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын 17 илтгэл хэлэлцүүллээ.

 Үндсэн илтгэл:

  1. “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн алс дорнод дахь цэргийн  стратегийн давших операц” БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж
  2. “Ялт-Потсдамын систем дахь Монгол Улс:  Дэлхийн хоёрдугаар дайны геополитикийн үр дүн” ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) Борис Ванданович Базаров, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн ахлах судлаач доктор (Ph.D), Виктор Борисович Базаров

Хавсралт илтгэлүүд:

  1. “Зүүн хойд Азийн цэрэг улс төрийн нөхцөл байдал 1945 оны 8 сар”  Түүхийн ухааны доктор (Ph.D),  Бригадын генерал Ч.Сосорбарам 
  2. “Монгол Улс Дэлхийн хоёрдугаар дайнд” ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгийн Төв Азийн түүх, соёлын тэнхимийн ахлах судлаач, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор, Леонид Владимирович Курас, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан,  түүхийн ухааны дэд эрдэмтэн доцент Базар Догсонович Цыбенов 
  3. “Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд Чөлөөлөх дайнд” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн
  4. “Зөвлөлт-монголын цэрэг 1945 оны  Манжуурын стратегийн давшилтын операцид: түүх судлал, концепцийн үндэслэлийн асуудал”   Байгалийн Их сургуулийн ЭШХ-ийн тэнхмийн профессор, түүхийн ухааны доктор, ОХУ-ын Цэргийн академийн сурвалжлагч гишүүн Юрий Васильевич Кузьмин  
  5. “ТЕГ-ын тусгай архивын сан хөмрөг дэх чөлөөлөх дайнд  холбогдох эх сурвалжийн тойм” Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Авирмэд
  6. “Чөлөөлөх дайны үеийн суртал ухуулга ба Өвөр Монголын ард иргэдийн оролцоо (Тусгай архивын баримт дээр)” Тагнуулын тусгай архивын ахлах судлаач, докторант, хошууч Н.Батболд 
  7. “Их ялалтанд Алс дорнодын төмөр замын гүйцэтгэсэн үүрэг” БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), хурандаа Б.Мөнхсайхан
  8. “Чөлөөлөх дайны түүхийн зарим тулгамдсан асуудал” ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу
  9. “ БНМАУ-аас ЗХУ-д дэлхийн II дайны үед үзүүлсэн тусламж: “бүхнийг фронтод” бүх нийтийн хөдөлгөөний түүхийн асуудал” Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын орлогч дарга, доктор (Ph.D), хошууч У.Эрдэнэбилэг
  10. “Манжуурын операцийн ажиллагаатай холбоотой архивын шинэ баримтууд” Батлан хамгаалахын төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга
  11. “Хилийн цэрэг Чөлөөлөх дайнд” Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн төв архив, Түүхийн секторын судлаач,  доктор (Ph.D), дэд хурандаа Н.Даваадорж
  12. “Манжуурын стратегийн давшилтын операцийн бэлтгэл ба явцын  үе дэх БНМАУ-ын олон улсын эрх зүйн байдлын дипломат түүхийн тухайд” “Высшая школа экономики”ЭШИС, Москвагийн олон улсын харилцааны  дээд сургууль (Москва хот)-ын   профессор, Сергей Геннадьевич  Лузянин
  13. “Дэлхийн хоёрдугаар дайн: Монголын Улсын тусгаар тогтнол” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар 
  14. “И.В.Сталин, Х.Чойбалсан хоёрын уулзалт, үр дүн” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Sc.D), профессор Х.Шагдар БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний  ажилтан Б.Очирсүрэн
  15. “1945 он бол Японы эх газар тийш хийсэн хөдөлгөөний хууль ёсны дүн” ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор  Лиштованный Евгений Иванович
  16. “Японы  олзлогдсон цэргүүд Монголд” Эрхүүгийн улсын их сургуулийн дэлхийн түүх, олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны  доктор, профессор Кузнецов Сергей Ильич

 “1945 оны Манжуурын стратегийн давшилтын операцийн өмнөх ба явцын  үе дэх ЗХУ-ын ДХАК-ын  Өвөр байгалийн хилиийн тойргийн үйл ажиллагаа” ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Васильевич  Соленков.

 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter