“ЦЭРГИЙН ЭРДЭМ СУДЛАЛ – 60 ЖИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсад цэргийн эрдэм судлал үүсч хөгжсөний 60 жил, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 40 жил, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Шинжлэх Ухаан технологийн зөвлөлийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд Зэвсэгт Хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа А.Ганхуяг, ҮБХИС-ийн захирал, профессор, хурандаа П.Жаргалан, БХЭШХ-ийн захирал, доктор(Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид,  ахмадуудын төлөөлөл, ҮБХИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, сонсогч оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлыг БХЭШХ-ийн захирал, доктор(Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан даргалав.

ҮБХИС-ийн захирал, профессор, хурандаа П.Жаргалан хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Та бүхэнд Монгол улсад цэргийн эрдэм судлал үүсч хөгжсөний 60 жил, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 40 жил, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Шинжлэх Ухаан технологийн зөвлөлийн 30 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ ҮБХИС, БХЭШХ-ийн хамтран зохион байгуулж байгаа энэхүү хуралд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлье … хурлын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье” гэлээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд БХЭШХ-ийн тэргүүлэх таван эрдэмтэн илтгэл хэлэлцүүллээ.

  1. “Цэргийн эрдэм судлал-60 жил”БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гаьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Ш.Паламдорж
  2. Цэргийн түүх судлал 60 жил” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Х.Шагдар
  3. ҮБХИС-ийн хөгжил ба эрдэм шинжилгээ судалгаа ”ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн хэлтсийн дарга, доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг
  4. БХЭШХ- 40 жил” БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн дарга доктор (Ph.D), профессор Т.Соронзонболд
  5. Монгол цэргийн түүх 9 боть төсөл, үр дүн” БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн

Эрдэмтдийг илтгэлээ хэлэлцүүлж дууссаны дараа Шинжлэх ухааны ажилтны өдрийн тохиолдуулан Батлан хамгаалах салбарын болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа амжилт гаргасан тэргүүний эрдэмтэн, багш судлаачдаа шалгаруулдаг уламжлал ёсоор 2019 оны “ТЭРГҮҮНИЙ СУДЛААЧ БАГШ”, “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ СУРАХ БИЧИГ”-ээ шалгарууллаа.

ҮБХИС-ийн тэргүүний судлаач багш-аар Цэргийн нэгдсэн сургуулийн Цэргийн инженер, химийн тэнхимийн багш, ахлах дэслэгч У.Мөнхбат, дэд байрт, Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн дарга, доктор (Ph.D) И.Чинбат, Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл-ээр БХЭШХ-ийн судалгааны багийн “хүч тэнцвэргүй дайн байлдаан” тэргүүн байр, Цэргийн хөгжмийн сургуулийн Хөгжмийн онол, уран чадварын тэнхимийн багш Ч.Наранхүүгийн “Монголын хөгжмийн түүх” бүтээл дэд байрт, Шилдэг сурах бичиг-ээр тэргүүн байрт- Аюулгүй байдлын сургуулийн Математик, мэдээллийн технологийн тэнхимийн багш нарын “Дээд математик – 1” хөтөч сурах бичиг, дэд байрт- Цэргийн нэгдсэн сургуулийн Агаарын цэргийн тэнхимийн багш, дэд профессор С.Отгонбаярын “Радио элемент ба электрон багаж хэрэгсэл 1, 2, 3”цуврал сурах бичиг тус тус шалгарлаа.

Энэхүү үйл ажиллагааны дараа ҮБХИС-ийн профессор, дэд профессор цол олгох ёслолын ажиллагаа боллоо.

ҮБХИС-ийн профессор цолоор:

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) дэд профессор Т.Эрдэнэхишиг, ҮБХИС-ийн дэд профессор цол-оор ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Б.Хандсүрэн, Доктор (Ph.D) Л.Баяр, доктор (Ph.D) С.Болорцэцэг, доктор (Ph.D), ахмад Г.Пүрэвсүрэн, доктор (Ph.D), бригадын генерал Ч.Сосорбарам, доктор (Ph.D), хурандаа Ж.Цэрэнчимэд, доктор (Ph.D) И.Чинбат, доктор(Ph.D), дэд хурандаа Б.Эрдэнэчимэг, доктор (Ph.D) Д.Энхчимэг нар ҮБХИС-ийн профессор, дэд профессорын үнэмлэхээ гардан авлаа.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн хамт олон тус хүрээлэнд захирлаар ажиллаж байсан Г.Мягмаржав, Д.Мөнх-Очир, Ш.Паламдорж, Д.Батболд,  Дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэчулуун, А.Түвшинтөгс, нар болон бусад ахмадуудад хүрээлэнгийн удирдлага хамт олон хүндэтгэл үзүүллээ. 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter