The tactical-psychological environment of future warfare and new challenges for military psychology

Tsetsenkhuu Ganbat
Major, Senior Research Fellow, Center for Military Psychology, Defense Research Institute of Mongolia
https://orcid.org/0009-0001-6347-855X

DOI: https://doi.org/10.65816/jsds.2026.02.012

ABSTRACT:
Special military operations (SMO) have fundamentally changed the means, tactics, and psychology of combat. The absolute transparency and total lethality of modern combat environments require the search for completely new tactical, technical, and psychological forms of combat confrontation. Experience from past wars and recent military events demonstrates that, given the creation of totally lethal zones on the battlefield, combat activity must be transferred to safer environments. This article substantiates the inevitability of partially transferring combat confrontation to underground and outer space. Combat operations in these environments will require soldiers to operate in the absence of external reference points, isolated from the main forces, to solve combat missions alone, without the ability to maintain contact with fellow soldiers, to utilize skills for surviving in isolation, to combat combat robots and robotic systems, and to utilize artificial intelligence as a resource. Military psychology is designed to help combatants master the necessary psychological resources for effective combat in future wars.

Keywords: Future warfare, battlefield transparency, underground warfare, psychological effects of isolation, artificial intelligence.

Ирээдүйн дайны тактик-сэтгэл зүйн орчин ба цэргийн сэтгэл судлалын шинэ сорилт

Цэцэнхүү Ганбат
БХЭШХ-ийн Цэргийн сэтгэл судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хошууч
https://orcid.org/0009-0001-6347-855X

ХУРААНГУЙ:
байна. Аюул заналхийлэл, найз нөхдийн амь үрэгдэх болон шархдах тохиолдол, дайсныг устгах ажиллагаанд биечлэн оролцох, байлдааны ажлын үр дүнгийн хариуцлага хүлээх, байлдааны бүсэд хэт удаан хугацаагаар байх, гэр бүл болон ойр дотнын хүмүүсээсээ холдох, өдөр тутмын амьдралын нөхцөл огцом доройтох зэрэг хүчин зүйлс нь цэргийн алба хаагчдад байлдааны стресс (combat distress), байлдааны сэтгэцийн гэмтэл үүсгэх бөгөөд улмаар клиникийн түвшний сөрөг сэтгэл зүйн үр дагаврууд илрэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Өмнөх үеийн дайн болон сүүлийн үеийн цэргийн мөргөлдөөний туршлагаас үзэхэд, байлдааны талбарт бүхэлдээ өндөр эрсдэлтэй бүсүүд бий болж байгаа нөхцөлд байлдааны үйл ажиллагааг харьцангуй аюул багатай орон зай, орчин руу шилжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Энэхүү өгүүлэлд байлдааны ажиллагаа хэсэгчлэн газар доорх болон сансрын орон зайд шилжүүлэх нь зайлшгүй болохыг үндэслэн авч үзсэн болно. Ийм орон зайд явагдах байлдааны ажиллагаа нь цэргийн алба хаагчдаас газар зүйн баримжаа (ориентир) байхгүй нөхцөлд ажиллах, үндсэн бүрэлдэхүүнээсээ тусгаарлагдсан үед бие даан шийдвэр гаргаж, үүрэг гүйцэтгэх, харилцаа холбоо тасарсан нөхцөлд байлдааны даалгаврыг гүйцэтгэх, тусгаарлалт ба ганцаардлын орчинд амьд үлдэх ур чадвар, мөн байлдааны робот болон роботжуулсан системтэй сөргөлдөх чадамжийг шаардана. Түүнчлэн хиймэл оюуныг байлдааны ажиллагааны нэмэлт нөөц, шийдвэр гаргалтын туслах хэрэгсэл болгон ашиглах шаардлага өсөн нэмэгдэнэ.
Цэргийн сэтгэл судлал нь ирээдүйн дайны нөхцөлд үр нөлөөтэй сэтгэл зүйн ажиллагааг хангах зорилгоор шаардлагатай сэтгэл зүйн нөөц, дасан зохицох чадвар, сэтгэлгээний тогтвортой байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн онол-практикийн үүрэгтэй юм.

Түлхүүр үгс: Ирээдүйн дайнууд, байлдааны талбарын ил тод байдал, газар доорх байлдааны ажиллагаа, тусгаарлалтаас үүдэх сэтгэл зүйн нөлөөлөл, хиймэл оюун.