Contemporary United Nations Peacekeeping and the Social Protection of Peacekeepers

B. Erdenebat
Major General, Force Commander, Gang Suppression Force, Republic of Haiti
D. Maitsetseg
Research Fellow, Peace Operations Research Center, Defense Research Institute of Mongolia

DOI: https://doi.org/10.65816/jsds.2026.02.005

ABSTRACT:
Driven by escalating global geopolitical tensions and the evolving nature of armed conflicts, the operational environment of United Nations peacekeeping has become unprecedentedly complex and high-risk. This paper analyzes transformations in the contemporary strategic environment, mandate expansion, budgetary constraints, and technological paradigm shifts aimed at mitigating personnel shortages, drawing on empirical insights from the United Nations Peacekeeping Force in Cyprus (UNFICYP). At the same time, the study examines the potential adverse impacts on the lives, health, psychological well-being, and family relationships of peacekeepers deployed in high-risk environments, as well as related social protection challenges. The study argues that the social protection of peacekeepers should not be viewed merely as a narrow framework of compensation and welfare; rather, it should be recognized as a strategically important pillar in ensuring the sustainability of the global peacekeeping architecture.

Keywords: UN Peacekeeping, social protection, dual system, Protection of Civilians (POC), Post-Traumatic Stress Disorder (PTSD), technology-driven operations.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн орчин ба энхийг сахиулагчдын нийгмийн хамгаалал

Б.Эрдэнэбат
Бүгд Найрамдах Хаити Улс дахь Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагч, хошууч генерал
Д.Майцэцэг
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Энхийн ажиллагааны судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан

ХУРААНГУЙ:
Дэлхийн геополитикийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөний хувьслыг дагаад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны орчин урьд өмнө байгаагүйгээр төвөгтэй, өндөр эрсдэлтэй болж байна. Энэхүү өгүүлэлд орчин үеийн энхийг сахиулах ажиллагааны стратегийн орчны өөрчлөлт, мандатын өргөжилт, төсвийн хямрал хийгээд хүн хүчний хомсдолыг тэнцвэржүүлэх технологийн шилжилтийн асуудлыг Кипр дэх НҮБ-ын ажиллагааны (UNFICYP) практик жишээн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийсэн болно. Үүний зэрэгцээ, өндөр эрсдэлтэй орчинд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүй болон гэр бүлийн харилцаанд үүсч болзошгүй сөрөг үр дагаврууд, тэдгээртэй холбоотой нийгмийн хамгааллын асуудлыг авч үзэв. Энхийг сахиулагчдын нийгмийн хамгаалал нь гагцхүү нөхөн олговор, халамжийн хүрээний ойлголт бус, харин дэлхийн энх тайвныг сахин хамгаалах байгууллын тогтвортой байдлыг баталгаажуулахад стратегийн чухал ач холбогдолтой байх ёстойг энэхүү судалгаагаар нотлон харуулахыг зорилоо.

Түлхүүр үгс: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, нийгмийн хамгаалал, хосолмол тогтолцоо (Dual system), энгийн иргэдийг хамгаалах (POC), сэтгэл санааны гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), технологид суурилсан ажиллагаа