“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого” зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын Зэвсэгт хүчний зэвсэг техникийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдлын талаар БХЯ, ЗХЖШ-ын нэгжийн бүтэц, БХЭШХ-ийн эрдэмтэн, судлаачид хамтран хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх, мөн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, хөгжүүлэх, цэргийн инновацын үр ашигтай тогтолцоог бий болгох талаар хэлэлцүүлэгт оролцогсод онцолж, олон санал шүүмж хэлэв.
Мөн хэлэлцүүлгийн үед зөвхөн бэлтгэсэн мэдээллийн агуулгын хүрээнд бус өргөн сэдвээр, тухайлбал ОХУ-аас Украйнд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа, түүнд оролцогч талуудын байлдааны зэвсэглэл, техник, түүний тоо, чанар үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн, ялангуяа шинээр зэвсэглэлд орсон, туршигдсан зарим зэвсэг, техникийн талаар мэдээлэл солилцов.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН
ИННОВАЦ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТЫН ТӨВ