ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, БХЯ, ЗХЖШ, “Монгол цэрэг, эх оронч залуучуудын холбоо” ГҮТББ-тай хамтран 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг ҮБХИС-ийн “Их Эе” танхимд зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт төрийн цэргийн байгууллага, Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, цэргийн алба хаагч, залуу боловсон хүчинд тулгамдаж буй нийгмийн болон албаны асуудал зэрэг чиглэлийг хэлэлцэнэ.

 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter