“ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 45 жилийн ой, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг угтаж тус хүрээлэнгийн Энхийг дэмжих олон улсын судалгааны төвөөс “Энхийг дэмжих ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ҮБХИС-ийн номын санд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд НҮБ-ийн суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх, ноён Ч.Алтангэрэл “НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, сайн туршлага”, Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбат “Энхийг дэмжих ажиллагааны бодлого, цаашдын чиг хандлага” сэдвээр тус тус сонирхолтой мэдээлэл хийсэн.

Хэлэлцүүлэгт энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийн захирагчаар болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн туршлагатай энхийг сахиулагч офицер, ахлагч нар оролцож энхийг дэмжих ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, боломжийн талаар санал солилцож, энхийг дэмжих ажиллагааны цаашдын чиг хандлага, түүнд Монгол цэргийн оролцооны талаар мэтгэлцлээ.

Зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлгийн үр дүнгээр гарсан саналд дүн шинжилгээ хийн, зөвлөмж боловсруулж, салбарын удирдах бүрэлдэхүүнд хүргүүлэн, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэхээр боллоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter