“Хосолмол дайн, түүний стратеги, тактикийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярыг угтаж БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2007 оноос жил бүр уламжлал болгон дайн, цэргийн урлаг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн хурлаар “Хосолмол дайн, түүний стратеги, тактикийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС-ийн олон улсын хурлын “Сүбээдэй” танхимд 2023 оны 03 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хуралд ҮАБЗ-ийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн тамгийн газар, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн байгуулгууд, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид урилгаар оролцлоо.

Уг хурлаар эрдэмтэн судлаачид хосолмол дайны стратеги, тактикийн асуудлыг судалж, үндэсний цэргийн урлаг судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter