“ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд тус хүрээлэн нь БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, “Монгол цэрэг, эх оронч залуучуудын холбоо” ГҮТББ-тай хамтран “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, БХЭШХ, ДХИС, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ДЦ, ТЕГ, ШШГЕГ зэрэг байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, цэргийн алба хаагч, залуу боловсон хүчинд тулгамдаж буй нийгмийн болон албаны асуудал, нөхөн хангалт, удирдлагын шийдвэр гаргалт болон бусад асуудлын талаарх тус тусын байгууллагын судалгаа шинжилгээний үр дүн, мэдээллийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үр дүнгээр гарсан санал, шүүмжлэлд шинжилгээ хийн зөвлөмж боловсруулж холбогдох удирдах бүрэлдэхүүнийг бодлогын мэдээллээр хангах болно.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter