Европын судлаачдын үдэш хөтөлбөрт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн оролцлоо

Европ даяар 2005 оноос хойш зохион байгуулдаг судлаачдын үдэш хөтөлбөр жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагт болдог. Энэ жилийн хувьд Европт есдүгээр сарын 30-10-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү Европын судлаачдын шөнийн үдэш хөтөлбөрийг Мари Склодовска-Кюригийн (Marie Skłodowska-Curie) үйл ажиллагааны хүрээнд Европын Комисс санхүүжүүлдэг.

Судлаачдын үдэш (Night of researchers) гэж юу вэ?

Судлаачдын үдэш бол шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж буй судлаачдын карьерыг сурталчлах зорилгоор тодорхой шалгуурт тэнцсэн судлаачдыг Европ даяар танилцуулан зохион байгуулдаг үнэ төлбөргүй цуврал арга хэмжээ юм.Уг арга хэмжээгээр дамжуулан шинжлэх ухааны лекц, төрөл бүрийн туршилт, лабораторийн аялал болон бусад сонирхолтой хөтөлбөрүүдээр дамжуулан бүх насныхан шинжлэх ухааны судалгааны олон шинэ үр дүнтэй танилцах боломжтой. Европын Холбооны Комиссын Мари Склодовска-Кюригийн үйл ажиллагаанаас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний хамгийн чухал зорилго нь эрдэмтэн судлаач, технологи хөгжүүлэгчдийн олон талт бүтээлийг олон нийтэд сурталчлах явдал юм.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнээс Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатар “Сүбээдэй баатрын европ дахь аян дайн” сэдвээр лекц уншлаа.

Лекцийн онлайн линк:

  1. https://app.kutatokejszakaja.hu/esemenyek/magyarsagkutato-intezet/szubotej-bator-szerepe-az-europai-hadjaratokban
  2. https://app.kutatokejszakaja.hu/intezmenyek/magyarsagkutato-intezet
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter