Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дэд захирал-Эрдэмтэн нарийн бичгийн дарга асан, доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Ч.Эрдэнэчулуун “Нийгмийн шинжлэх ухааны судалгааны өнөө болон орчин үеийн шинэ хандлага” сэдвээр 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ҮБХИС-ийн багш, судлаач, магистрант, докторант нарт лекц уншлаа.
Тус лекц ярианд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор хурандаа Б.Өлзийхуяг, БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог болон БХУА, АБС, ЦНДС-ийн багш, судлаач, магистрант, докторант нар оролцов.
Лекцээр монголын нийгмийн судалгааны өнөөгийн байдал, нийгмийн судалгааны олон улсын нийтлэг жишиг, нийгмийн судалгаанд тавигдах шинэ шаардлага, арга зүй, чиг хандлагын талаар ярив.

