Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ын харьяа Философийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

БХЯ, ШУА хооронд байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ҮБХИС-ийн харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ын харьяа Философийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага нь аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, иргэн-цэргийн харилцаа, цэргийн социологи, иргэний нийгмийн судалгааны чиглэлээр хамтарсан төсөл судалгааны ажил гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, ном бүтээл туурвих, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг нийтийн хүртээл болгоход хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах арга хэмжээнд ШУА-ын харьяа ФХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, УТЭЗС-ийн эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд, ҮБХИС-ийн харьяа БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Эрдэнэбат, БХДШТ-ийн АЭША, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Нэргүй нар оролцов.

Батлан хамгаалахын дүн шинжилгээний төв

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter