Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган” арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хууль зүй дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудын 200 гаруй залуу офицеруудын бүрэлдэхүүнд зохион байгуулж явууллаа.
Цахим сургалтад “Аюулгүй байдлын орчны асуудал” сэдвээр БХЭШХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор О.Үржин, “Уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд (Био аюулгүй байдал)” сэдвээр эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Х.Орхончимэг, “Дэлхийн болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал” сэдвээр Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатар нар лекц уншив.
Сургалт явуулснаар залуу офицеруудад аюулгүй байдлын тулгуур асуудлууд, аюулгүй байдлын орчны өөрчлөлт, бүс нутаг болон олон улсын нөхцөл байдлын талаар мэдлэг, мэдээлэл олгосон чухал арга хэмжээ боллоо.



