Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал: өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

Цэргийн эрдэм судлалын 60 жил, Батлан хамгаалах яамны ШУТЗ-ийн 30 жил, БХЭШХ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ҮБХИС, БХЭШХ хамтран “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал: өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сар 14-ний өдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

 Хуралд Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга, хурандаа Д.Ганхуяг,  Зэвсэгт Хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал хурандаа П.Жаргалан, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга болон аюулгүй байдал судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан тушаалтан, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter