БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛЫН ТӨВ
Эрхэм зорилго:
Улсыг батлан хамгаалах тогтолцоо, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийн талаар судалгаа явуулах..
Үйл ажиллагааны зорилго:
Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, хөгжлийн хандлага болон батлан хамгаалах тогтолцоо, бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах.
Үйл ажиллагааны гол зорилтууд:
- Зэвсэгт хүчний үндсэн үүргийг хэрэгжүүлэх судалгаа хийх;
- Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргийн судалгаа хийх;
- Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх чиглэлийн судалгаа хийх ;
- Тайван болон дайны байдлын үеийн төрийн цэргийн байгууллагын бүтэц хууль, эрх зүй, үүрэг гүйцэтгэх боломжийн судалгаа.